zerleg-hosuud-01

Хосууд орчин үеийн амьдралаас татгалзав

Анхлан 12 жилийн өмнө 22 настай байхдаа Мирам бүсгүй 52 настай доктор Питертэй Энэтхэг улсад танилцаж, дараагаар нь гэр бүл болсон юм.

Насны зөрүүтэй хосын зорилго нь нэг байжээ. Энэ нь орчин үеийн амьдралаас татгалзаж нүүдлийн маягаар улс орнуудаар аялж явах юм. Ингэхийн тулд хосууд эхлээд 40,000 фунт цуглуулж чадсан бөгөөд жилд 3000 фунтийг өөрсдөдөө зарцуулдаг болсон байна.

Тухайн үедээ “Өсвөрийн олимпын наадам”-ын тулгууртай харайлтын тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан Мирам зэрлэг байгальд амьд үлдэхийн тулд нум сумаар ан агнаж, сурсан бол Петер хоол хийж сурчээ.

Мэдээж тэд хүүхэдтэй болохыг хүсэж байгаа ч ийм амьдралаар яваа нөхцөлд бэрх тул хэсэг хугацаанд хойшлуулж байгаа аж. Хосууд гагцхүү хэзээ нэгэн цагт энгийн амьдралдаа эргэж орох нь зайлшгүй тул нийгэмшиж чадах эсэхдээ эргэлзэж байгаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих