Нийслэлийн ИТХ-аас “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэд, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудыг урьдчилан бүртгэж оролцуулна. Мөн олон нийтэд мэдээлэл түгээх хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэлтийг бичгээр авч, оролцуулах юм.
Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд энэ сарын 24-ны өдрөөс урьтаж нийслэлийн ИТХ-ын Ажлын алба сонсголд оролцох албан хүсэлтээ ирүүлнэ үү. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаар утсанд холбогдож авах боломжтой. Харин Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны 11-321807, 11-324615 дугаарын утсанд холбогдоно уу.