altargana1

Эрхүү хотод монгол үндэстний тэмцээн болжээ

Монгол үндэстэн залуус эр бяр, эв дүйгээ шалгаж, үхрийн сээр хугалдаг энэхүү тэмцээн жилд нэг удаа зохион байгуулагддаг фестиваль Эрхүү хотод болжээ.

“Открытый фестиваль Иркутской области по национальным видам спорта” тэмцээнд 97 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн Хөвсгөл аймгийн Ханх сумаас очсон баг тамирчид тун амжилттай оролцжээ. Тухайлбал, 31-40 насны ангилалд 18 хүн өрсөлдсөнөөс Оюунцэрэнгийн Шинэбаяр хоёрдугаар байрт орсон байна.

Сонирхуулахад, сээр хугалах тэмцээний хамгийн залуу оролцогч нь Буриад улсын Тункинский районоос ирсэн 11 настай Будаев Султим байжээ. Тэгвэл хамгийн настай оролцогч нь 59 настай Маланов Илья байсан гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд сээр хугалж өрсөлдсөн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татжээ. Уг тэмцээнээр нийт 311 сээр хугарсан байна.

Мартагдаж буй монгол уламжлалыг сэргээхэд чиглэсэн сээр хугалах тэмцээн ирэх тавдугаар сард Хөвсгөл аймагт зохион байгуулагдах аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих