uyr

2050 он гэхэд 340 гаруй сая хүний амьдарч байгаа газар үерт автах эрсдэлтэй байна

Далайн түвшин эрдэмтдийн өмнө нь тооцоолж байснаас хавьгүй хурдацтай нэмэгдэж байгааг шинэ судалгаанд онцолжээ. Далайн түвшин хурдацтай нэмэгдэж байгаа нь далайн эргээр амьдардаг хүмүүст ийм заналхийллийг бий болгож байгаа юм. Энэ судалгааг Америкт төвтэй “Climate Central” гэх төрийн бус байгууллага явуулж, Их Британийн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлжээ. Тус байгууллагаас хиймэл оюун ухаан дээр тулгуурласан шинэ тооцооллын аргаар 130 гаруй орноос цуглуулсан мэдээллийг задлан шинжилж, ийм үр дүнг гаргажээ.аг болох эрсдэлтэй байна. Азийн орнуудад далайн эргийн ойролцоо амьдардаг 230 гаруй сая хүний орон байр байнгын үерийн бүсд орохоор байгаа юм. Хамгийн таагүй нь улс орнууд Парисын Гэрээнд тусгагдсан хэмжээнд хүртэл хүлэмжийн хийн ялгарлаа буурууллаа ч үер болон цунамигийн энэ аюулыг багасгаж чадахааргүй байна.

Тэгвэл Хятад улсад далайн эргийн дагуух бүс нутагт 90 сая гаруй хүн амьдардаг бол Бангладешийн 40 гаруй сая хүн эргийн ойролцоо байршиж байна. Энэтхэгт 36 сая хүн далайн усанд ойролцоо амьдарч байгаа аж. Япон улсын тухайд 5.3 сая хүний амьдарч байгаа далайн, тэнгисийн ойролцоох бүс нутаг үерт өртөх эрсдэл өндөр байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих