tsaatan-child

Elepant Journal: Цаатнуудын эгэл тайван амьдралаас суралцах 5 зүйл

Хэнээс ч юунаас ч хараат бус ертөнцийн нам гүмхэн эгэл амьдрал зөвхөн хүнхэр тайгад л ноёлох мэт…   Хүйтэн  байлаа ч  халуун цайгаа оочин суух, нэг нэгэн рүүгээ хараад  зөөлөн инээмсэглэх зэрэг амьдралын анзаарамгүй жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч сурсан эгэл түмэн бол тайгынхан. 

Аяллын Elepant Journal сэтгүүл Хөвсгөлийн Тайгад аж төрөн суудаг, цаатнуудын энгийн хэрнээ тайван амьдралаас суралцах таван зүйлийг онцолжээ.

1. Аз жаргал бол одоо цаг

Ямар ч гар утасны сүлжээ байхгүй тул харилцаа холбоо, нийгмийн сүлжээ зэрэг тэдний амьдралд ямар ч хамаагүй. Эхэндээ гар утасгүй, мэйлээ шалгаж чадахгүй гэж санаа зовж байсан ч нэг, хоёр хоногийн дараа өөрийгөө юунд ч санаа зовохгүй, ямар ч дэлгэц ширтэхгүй байгаагаа анзаарсан. Үүний ачаар илүү их инээмсэглэж, илүү их зугаатай, тайван мэдрэмж авсан. Бид өөрсдийнхөө ирээдүй, өнгөрснөө бодож биш одоо байгаагаа илүү их бодож байх нь тайван амьдралын эх гэдгийг тэднээс сурсан юм.

 Yum engiin baikh tusmaa saikhan

                                                                 Юм энгийн  тусмаа сайхан…

2.Таны хэрэгцээ бодож байгаагаас тань хамаагүй бага

Гоё ганган хувцас, гар утас, үнэтэй рестораны хоол гээд массын зах зээл дээр байдаг бүх зүйл таны амьдралд тийм ч хэрэгтэй биш. Цаатнууд эдгээр нэмэлт хэрэглээнээс маш хол амьдардаг ч ямар ч дутаж, гачигдсан зүйлгүй амьдарсаар байдаг. Тэд өөрсдийн бүхий л хэрэгцээгээ цаа бугаасаа хүртдэг учир илүү хэрэгцээ, илүү шуналгүй ч хүрэлцээтэй амьдардаг юм. Эндээс би өөрийн хэрэглэдэг бүхий л гоё ганган, гэхдээ хэрэгцээгүй зүйлсээсээ ичсэн. Мөн энэхүү шунал, нэгнээ дагаж хэрэгцээнээс хэтэрсэн зүйлсдээ дарагдан амьдрах нь биднийг улам л стресстүүлдгийг ойлгосон.

3.Бид ярихаасаа илүү сонсож сурах хэрэгтэй

Цаатнууд тийм ч яриа хүмүүс биш, ихэнх нь дуу цөөтэй, сайхан инээмсэглэсэн хүмүүс байдаг нь намайг гайхшруулж байв. Би санаатай болон санаандгүйгээр хүний яриа тасалчихдаг байсан. Харин цаатнууд дунд байхдаа өөрийнхөө энэхүү байдлаас маш их ичиж, сонсох чадвараа сайжруулах нь бусдыг танин мэдэх, нэгнээ илүү сайн ойлгоход тус болох юм.

4. Настан буурлуудаа хүндлэх

Цаатнуудын хувьд өвөг дээдэс, настнууддаа бүгд хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь үндэсний ёс уламжлал, соёлоо хүндэлж буйн илрэл бөгөөд настнууд ч мөн өөрийн хайр, сургаалиа залуустаа сургадаг юм. Цаатнуудын хувьд овгийн хамгийн настай өвөг, эмэг нар хамгийн чухал шийдвэрийг гаргадаг.

tsaatan

Овгийн хамгийн настай өвөг, эмэг нар хамгийн чухал шийдвэрийг гаргадаг

5.Инээмсэглэл бол хамгийн нийтлэг хэл

Хамгийн сүүлд хэлэхэд хамгийн чухал нь инээмсэглэл. Цаатнууд дунд англи хэл мэддэг нэг ч хүн байхгүй байсан ч гэлээ би аяллын турш маш сайн ойлголцож, хүссэн бүх зүйлтэйгээ танилцаж чадсан. Хотынхноос ялгаатай нь тэндхийн хүн бүр нүүр дүүрэн инээмсэглэдэг учир ямар ч сөрөг сэтгэгдэл, уур хилэн төрөх үндэсгүй нь хамгийн гайхалтай байлаа.

Австралийн аялагч цаатнуудын аж ахуйтай танилцсан өөрийнхөө туршлагад тулгуурлан бичсэн бөгөөд арван өдрийн турш хөлөө мэдрэхгүй болтлоо мориор аялж хүрсэн ч цаатнуудын амьдралыг нүдээр үзсэн явдал нь өөрт тохиосон хамгийн гайхалтай аялал байсан гэв

Эх сурвалж: elephantjournal.com

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих