булган

Булган аймгийн бүсийн хурдан морины уралдааны хуваарийг баталлаа

Булган аймгийн Засаг дарга энэ жил аймгийн хэмжээнд зохион байгуулах бүсийн хурдан морины уралдааныг дөрвөн суманд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

“Булганхангай-Ирээдүйн түмэн эх 2019” аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдаан ирэх ням гарагт Булган суманд болох бөгөөд азарганаас бусад насны морь уралдуулах юм.

Харин ирэх сарын 11-ний өдөр урд, хойд бүсийн хурдан морины уралдааныг зохиохоор төлөвлөж байна. Гурванбулаг сумын “Авзага хурд-2019”, Баян-Агт сумын “Агтын хийморь-2019” морины уралдаанд доод гурван нас буюу даага, шүдлэн, хязаалан, эрлийз хоёр насны морьд уралдана. Сэлэнгэ суманд болох “Цонхлон хурд-2019” морины уралдаанд даага, шүдлэн, хязаалан насны морьдыг шуух юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих