“Дорноговь шигшмэл хурд-2019” хаврын бүсийн хурдан морины уралдаан тавдугаар сарын 05-нд Сайншанд суманд болно.
Хурдан морины өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хурдан морь уяж сойх үйлсэд өөрийн оюун ухаан, хүч хөрөнгөө зориулж байгаа уяачдын арга туршлагыг солилцуулах, тэдний алдар хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой уралдааныг хаалттай зохион байгуулах бөгөөд зөвхөн Дорноговь аймгийн харьяат уяачдын цэвэр монгол цусны адуу уралдах болно хэмээн зохон байгуулагчид мэдээлэв.
Их нас 18 км, соёолон 16 км, хязаалан 14 км-ээс уралдана. Бүртгэлийг сумдын ЗДТГ-т болон сумын Морин спортын уяачдын холбоогоор дамжуулан бүртгэж байна.