anand

Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ гаргажээ

Мэргэжлийн cумо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ илэрхийлжээ. Монгол Улсын харьяаллаас гарах болсон шалтгаан нь сумо бөхийн Изицү дэвжээг өвлөж авахтай холбоотой аж. Аварга М.Анандын харьяалагддаг Изүцү дэвжээний багш Сакахоко өнгөрсөн сард өөд болсон. Тиймээс дэвжээний хамгийн өндөр цолтой бөхийн хувьд Какүрюү М.Анандад дэвжээгээ ахлах үүрэг хариуцлага ирсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр энэ сарын башёгаас эхлэн японы нэр дээр зарлуулж барилдах бололтой. Какүрюү М.Ананд японы иргэн болохоо зарлуулснаас хойших анхны башёдаа Япон аваргын нэр төрийг хамгаалж барилдана гэдгээ илэрхийлсэн гэж Kyodone­ws.jp мэдээлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих