Олон улсын мэргэжлийн боксын байгууллага /IBО/-ын аварга, “Лондон 2012” олимп болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт, Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн гурван удаагийн аварга АНУ-ын тамирчин Гарри Рассельтай WBC-гийн аваргын төлөө 2020 оны нэгдүгээр сард багтаж тулалдах гэрээ байгууллаа.
Энэхүү халз тулааныг дэлхийн мэргэжлийн боксын спорт сонирхогчид нэлээд удаан хугацаанд тэсэн ядан хүлээж байсан юм.
АНУ-ын тамирчин Гарри Рассель, Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд WBC-гийн 57 дахь Конгрессоор түүнийг заавал тулалдахыг үүрэг болгосноор ийнхүү гэрээ байгуулжээ.