ff84397c46db940700deb6267e860419big

УИХ энэ онд болох морин уралдааныг товыг баталлаа

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны саналыг Засгийн газарт өргөн барьсны дагуу өчигдөр буюу 04 дүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж бүсийн уралдааны товыг албан ёсоор баталлаа. Холбооны зүгээс өргөн мэдүүлсэн уралдааны саналд томоохон өөрчлөлт ороогүй байна. Энэ жил зуны бүсийн зургаан уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан зохион байгуулагдана.

2019 оны анхны уралдаан ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан зуны эхэн сард буюу 05 дугаар сарын 12-нд Цагаан хөтөлд болно. Гурван жил тутам зохион байгуулагддаг Их хурд уралдаан 07 дугаар сарын 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулагдана.

Зуны бүсийн уралдаанууд 07 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр аймгуудад болох юм. Ийнхүү энэ онд АХ-ын ой, үндэсний их баяр наадмын уралдаантай нийлээд есөн том уралдаан болох юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих