joroobook_2016_org10

Хоккайдогийн уугуул “ВАШЮ” адуу

Японы уугуул адууны 8 төрлийн нэг нь “вашю” адуу бөгөөд 2003 оны хөдөө аж ахуй, мод усны яамны статистик судалгаагаар 722 тооны адуу тоологдсон бол 2005 оны вашю морийг хамгаалах нийгэмлэгийн тооллогоор нийт тоо 300 толгой байсан нь барагцаагаар 75%-ийг эзэлж байна. Бусад төрөл болох кисо ума, токара адуу, мисаки адуу нь нийлээд ердөө 100 гаруй толгой байна.

Хоккайдогийн морины соёл түүхийн эхлэл нь Копуний үе буюу манай эриний 3-7 зууны хүртэл үе болно. Хоккайдогоос энэ үетэй холбогдох морь болон эрт үеийн нүүдэлчин ард түмний онцлогийг харуулсан хувцас өмд өмссөн хүний хөшөө гарч ирсэн байна. Уугуул энэ адууг нийтэд нь “Досанка” адуу гэж тэмдэглэжээ. Харин нутгийн иргэд загас агнуурын улиралд унаж эдэлж бусад улиралд ойд амьдарч байсан адууг газар тариалан бусад уналгад хэрэглэж маллах болсноор вашю, кисо, ума, токара мисаки гэж ангилах болжээ.

Уугуул вашю адуу хүйтэнд тэсвэртэй өвөлдөө -30 хэм хүйтэрч байхад цас малтаж “bamboo grass” буюу “са-са” гэх навчийг идэж амьдарсаар ирсэн. Вашю адууны биеийн өндөр нь 130см орчим жин нь 300-400кг орчим байна. Вашю адууг монгол морьтой тун адил байгааг Хятадын баруун хойд Шинжан Уйгурын адуу, Казак жороо адуутай харьцуулан тодорхойлж, мөн Монгол адуу солонгосоор дамжин Японд ирсэн байж болох юм гэж үздэг. Хоккайдо вашю адуу нь жороо явдалтай нь тогтоогдсон. Жороог нь жимич бас айби гэж нэрлэдэг байна. Фермд сургагчийн гол үүрэг нь жороо явдлыг тогтоож, тайлбарлаж өгөх зэрэг болно.

Сүүлийн үед Хоккайдо вашю морийг тулгуурлан амжилтанд хүрээд байгаа асуудал бол нийгмийн халамжийн мэргэжилтэн, морь унуулах төвтэй хамтран саажилттай 7 настай эмэгтэй хүүхдийг 9 удаагийн морь унуулах эмчилгээгээр тэнцвэрээ барьж, морь унаж чаддаг болсон жишээ баталж чадсан. Цаашид зөвхөн морь унах биш тэжээл бэлтгэх, моринд тэжээл өгөх зэрэг нь адил сайн нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих