tseerleh yoson tsagaan sar

Сар шинийн өдрүүдээр ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛ

Монгол түмний уламжлалт төрт ёсны их баяр Цагаан сараар цээрлэх ёсон олон. Шинэ хуучраагүй золголт үргэлжилэн, айлчин гийчэн хүлээн авсан сар шинийн баярын энэ өдрүүдэд мэдвэл зохилтой цээрлэх ёсны тухай мэдээлэл түгээе.

-Сар шинээр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээдэг

-Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн гэгддэг.

-Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ,

-Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэнэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгодог,

-Зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдал хэмээн цээрлэдэг.

-Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ хэмээх нь бий,

-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээнэ,

-Шинэ сарын шинийн долоонд ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг байна,

-Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэдэг. Золговоос хагацаж сална,

-Архи ууж агсам согтуу тавьж хөлчүүрхэж шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захыг ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ,

-Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно,

-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.

-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0.5 (2 votes)

Сэтгэгдэл бичих