ichimhii-zan

Ичимхий занг хэрхэн засах вэ?

Таны хүүхэд нийгмийн харилцаанд бага ордог уу, эсвэл харилцаанд байнга ордог хэдий  ч ичимхий зангаасаа салж чадахгүй байна уу. Тэгвэл дараах бяцхан мэдээлэлд анхаарна уу.
Сайн уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе? Манайх 2 настай охин, 6 настай хүүтэй юмаа. Хоёулаа ичимхий юм. Яаж ичимхий занг нь засах вэ?

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхэд энэ насанд танин мэдэхүйн процесс явагдаж өөрсдийн дотоод оюун ухаандаа юмсыг дүгнэж эргэцүүлж сэтгэж байдаг.

Үүнд тухайн таньж мэдсэн зүйлээ гадагшлуулахад хугацаа шаардагдаж байдаг. Хэрэв тайлбар өгөхгүй дуугүй байвал магадгүй хүүхэд буруу байх вий гэсэн айдсын мэдрэмжтэй эсхүл тухайн мэдээллийг боловсруулахдаа өмнөх авч байсан бүх мэдээлэлтэйгээ холбож нэлээн тунгааж боловсруулж байж илэрхийлдэг гэсэн үг.

Үүнд тийм ч санаа зовоох асуудал биш. Хүүхдүүдтэйгээ ярилцахдаа аливаа зүйлд дандаа шийдвэрийг нь сонсох. Зөвхөн өөрийнх нь бодлыг түрүүлж асуух хандлагыг баримталж байх. Дараа нь хамтдаа дуу дуулах. Энэ нь хүүхэд асуулт асуухад төвөггүй дуугарч өөрийгөө илэрхийлэхэд тусална. Дуулахдаа илүү хэлэхэд амархан үгтэй дуу дуулуулах хүүхэдтэйгээ хамт чангаар инээмсэглэж дуулах нь илүү үр дүнтэй.

Мөн хүүхдийнхээ хийж бүтээсэн зүйлийг магтаж урамшуулахаа мартуузай. Танд амжилт хүсье.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих