nasanytsengel.

Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ПРОФЕССОР төрлөө

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөл 2019 оны 09 сарын 25-ны өдөр хуралдан “Эрдмийн ба мэргэжлийн цол олгох журам”-ын дагуу хэлэлцэж, “Профессор”, “Дэд профессор” цол олгов. Салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс шалгарсан 12 эрдэмтэн профессор цолонд дэвшсэнээс 3 эрдэмтэн, 21 эрдэмтэн дэд профессор цолонд дэвшсэнээс 2 эрдэмтэн нийт гишүүдийн 75%-аас дээш санал авч цол авав.
Ийн СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нь “Профессор” цол хүртэв.

Л.Насанцэнгэл нь ном, нэг сэдэвт зохиол, гарын авлага, гадаад дотоодын эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл зэрэг нийт 190 гаруй бүтээлтэй, сэтгэцийн эрүүл мэндийн салбартаа л гэхэд 2 докторын ажил, 2 магистрын ажил удирдаж хамгаалуулжээ. Мөн түүнчлэн “ Монгол улс дахь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”, “Цус ойртолт- оюуны хомсдолын хамаарал”, “Шизофренийн генийн судалгаа”, “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” зэрэг Улсын хэмжээний 4 том эрдэм шинжилгээний судалгааг удирдан ажилласан байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих