Авгай гэдэг үгийн нийтлэг ойлголт нь “Ав, авсан хойноо гай”. Харин эртний хэллэгт авгай буюу “Абагай” хэмээх эм хүний хүндэтгэлийн нэр юм. Мөн абугай эрдэмтэн хүнийг хүндэтгэн дуудах нэр.
Авгай гэдэг үгний утгийг хайвал:
Уг нь бол Ав гэдэг үг, гай гэдэг холбоо үг бидний шууд утгаар ойлгох муухай үг биш болой.
Авгай гэдэг үг юуг үгүүлнэ? “Ав хомрого” гэж та мэднэ. Ав буюу нийтийн, хомрого буюу агнах устгах гэсэн үг.
Тэгвэл Авгай гэдэг үг ав авсан хойноо гай гэдэг үг биш, харин хүн төрөлхтний их, дээд гэсэн утгатай үг болж таарна. Хүний дээд эх хүн бөлгөө. Одоо манай буриад ар түмэн эмэгтэй хүнийг авгай гэж авгайлж хүндэтгэн дууддаг. Энэ нь эхийн эрхэт ёсны үед үүссэн үг бололтой.
Зарим номны эхэнд “эрхэм хүндэт уншигч авгай танаа..” бас эрдэмтдийг авгай гэж дуудах ёс байдаг байна. Тэрхүү номыг эрдэм мэдлэгийн хойноос зүтгэгч нийгмийг хөтлөгч тийм л хүмүүс уншдаг бөгөөд тэдгээр хүмүүсийг хүндэтгэсэн хэллэг байх нь. Тиймээс биш хийх юмаа олж ядсан гэрийн авгай нарт зориулав гэсэн санаа биш болой.
Мөн, Авгайлах гэж үг байдаг. энэ нь тухайн хүнийг хүндэтгэж байгаагийн илэрхийлэх хүндэтгэлийн үг. Тиймээс авсан хойноо гайлах гэдэг үг биш юм.
“Гай” гэдэг дагавар үг нь Алтай язгуурын Монгол, түрэг, хамниган хэлнээ цөм их, том, шүтээн, дээд юм гэсэн утга агуулж байдаг байна.
Харин Төвд үгнээ “лай” гэдэг нь үйл, зовлон гэдэг утгаар. Манай Алтай язгуурын Монгол, Түрэг, Хамниган хэлнээ цөм, булингар гэсэн утгаар ордог.
Гэтэл манайхан лай гэдэг үгийг гай гэдэг үгтэй ижилсүүлж гай лай гэх мэтээр хэлэлцэж байгаад сүүлдээ лай, гай хоёроо хооронд нь сольж нэг утгаар ойлгон хэрэглэх болжээ.
Дүгнэлт:
Тэгвэл Авгай гэдэг үг нийтийн, нийгмийн, хүний дээд хүнийг, хүндэтгэлтэй хүнийг дууддаг хэллэг байх юм.
Хайрт хань нь нийгэм дэх эмэгтэйчүүдээс хамгийн дээд хүн нь тул миний Авгай /миний хамгийн дээд хүн/ гэж дуудаж хүндэтгэдэг байна. Хайртай ханиа, авгайлан дуудсан сайхан үгийг шууд утгаар ойлгож энэ сайхан үгийг эсрэгээр дууддаг болсон нь нэн харамсалтай.
Дээр үгүүлсэнчлэн Авгайлах гэдэг үг нь хүндэтгэнэ гэсэн санааг агуулж байгаа нь авсан хойноо гайлахгэдэг үг биш гэдгийг дам гэрчилж байна.