morid1

Зүүн бүсийн хишигт Ш.Жүндэрийн улаан

Унаган адуугаараа урамтай наадагч хийморилог эрхмүүдийн нэг нь Өлзийт I багийн харьяат, аймгийн Алдарт уяач Ширнэнгийн Жүндэр юм. Түүний 2011 оны зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан улаан азаргыг танилцуулбал:

Аймгийн ойд уралдаж байхдаа эмгэг олж, түүнээс хойш дахин уягдаагүй улаан азарга өдгөө 13 настай сүрэгтээ энх тунх бэлчиж байна. Түүний үр төлүүдээс бор даага сумандаа түрүүлэн, аймгийн наадам болон зүүн бүсийн уралдаанд айрагдсан байна.

Удам, угшил:

Эцэг: Онгон сумын харьяат Донойн Шарын хүрэн азарганы төл хүрэн азарга.

Эх: Нэг талаасаа Махбуриадын улаан, нөгөө талаасаа Лхамсүрэнгийн хар орсон цагаан гүү.

Амжилтын товчоон:

2007 онд даага:

– Асгат сумын баяр наадамд долоо

2008 онд шүдлэн:

– Алтан овооны төрийн тахилга зүүн бүсийн уралдаанд 21

2009 онд хязаалан:

– Халзан суманд болсон уралдаанд айргийн дөрөв

2010 онд соёолон:

– Өнжсөн

2011 онд хавчиг азарга:

– Дорноговь аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд айргийн гурав

2012 онд долоон настай:

– Асгат сумын баяр наадамд айргийн тав

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих