joroobook_2016_org6

Америкийн жороо морины уралдаан

XIX зууны дундуур Америкийн хамгийн шилдэг үүлдрийн нэгболох “Стандарбред” стандартын морь үүссэн юм. Одоо энэ үүлдэр нь хөллөгөөт морины уралдаанд хамгийн сайн тохирох нь бөгөөд хурдан нь хэмээн үнэлэгддэг. Уг үүлдрийг үүсгэхэд их тус дэм болсон морь бол “Мессэнжир“ Thoroughbred азарга бөгөөд 1788 онд АНУ-д авчирчээ.

Тухайн үедээ хөллөгөөт морины уралдаан ихэд дэлгэрээд байсан ч сонирхогчдын хэмжээнд байсан учир уг уралдаанд тохирох хатирч морийг үүсгэх бодол хэнд ч төрөөгүй ажээ. Гэвч Мессэнжирийг хөллөгөөт уралдааны шилдэг хурдуудтай эвцэлдүүлснээр онцгой хурдтай хатирч морьд үүсчээ.

XIX зуунд дээрх уралдаан улам ихээр олны сонирхлыг татах болсноор хурдан хатирч морийг сонгон үржүүлэх болсон байна. Thoroughbred адууг Морган, Араб болон Барб үүлдрийн адуу, эсвэл Наррагансеттийн жороо, Хэкнэй, Канадын хатирч зэрэг илүү чийрэг угшилтай нийлүүлжээ.

Мессэнжирийн хамгийн алдартай үр удам нь 1849 онд төрсөн Хэмблетонниан-10 бөгөөд 1300 төдийгүй үр төлийг төрүүлсэн энэ азаргыг орчин үеийн стандарт адууны эцэг гэж үздэг. Хөллөгөөт морины уралдааныг хатирч ба жороо морьдынх гэж ангилдаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих