b2416e57a50afa29de1ee1caed71dddc95f3191a

Морь унаач хүүхдүүдэд шат дараалсан арга хэмжээ авна

Соёлын өвийг тээж, нийтэд түгээн дэлгэрүүлж яваагийн хувьд хурдан морь унаач хүүхдүүдээ чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авна. Ур нь ч авсаар ирсэн. Энэ хүрээнд ГБХЗХГ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан гэдгээ ММСУХ-ооас мэдээллээ.

Хурдан морины унаач хүүхдэд учирч болох эрсдэлийг бүрэн дүүрэн хамгаалах чиглэлээр ММСУХ, ГБХЗХГ, уяачид, эцэг эхчүүд бүх талаар хамтран оролцож, хүүхэд хамгааллыг хамтран хэрэгжүүлэх ёстой.

ММСУХ даатгалын компаниудтай тодорхой шаардлагуудыг тавьж гэрээ байгуулах чиглэл барьж байгаа. Даатгалын хураамж 100 мянган төгрөг болсноос хойш 4,000 орчим хүүхэд даатгуулж, 49 удаагийн даатгалын тохиолдол гарсан. Даатгал улсын хэмжээнд хийгдэх ёстой учраас 330 суманд хүрч ажиллах боломжтой компанийг сонгож гэрээ байгуулах шаардлагатай талаар дурьджээ.

Иргэдийн дунд яригдаад байдаг нэг асуултад хариулт өгөхөд Монгол Улсын эмийн бүртгэлд хүний биеийг, хүүхдийг биеийг давжааруулдаг эм, бэлдмэл байхгүй. Шинжлэх ухаанд ч тийм үйлчилгээтэй эм байхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг аж..

ММСУХ 21 аймаг, 330 суманд салбар нэгжтэй томоохон төрийн бус байгууллага юм.

“Дүнжингарав-2019” уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарчээ. Уралдааны бүртгэл 10, 11-ний өдөр хийгдэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины уралдаанд 7 болон түүнээс дээш насны хүүхэд морь унаж оролцох боломжтой

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих