sain-card-2019-saijruulsan-tulsh

Сайжруулсан түлш авах “Сайн карт” өнөөдөр олгогдоно

Хотын захирагч С.Амарсайхан /2019.09.14/ Сүхбаатарын талбайд холбон “Цэвэр агаартай-машингүй өдөр”-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа.

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын түлшний цэгүүдэд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн ЗДТГ-ын даргын шийдвэр гарч Тамгын газрын хэлтсийн дарга нарт төвийн зургаан дүүргийг тус бүр хувиарлан өгч “Таван толгой түлш” компани дээр жижүүрлэн ажиллуулахаар болсон.

Хотын захирагч С.Амарсайханд “Таван толгой түлш” компанийн удирдлагууд сайжруулсан түлш тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа Хотын захирагч холбогдох албан тушаалтнуудтай өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд тээвэрлэлтийн компанийн өмнө тулгараад байсан сайжруулсан түлш ачих буулгахад шаардлагатай байгаа 200 орчим ажилтны асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хариуцан Захирагчийн ажлын алба, Хот тохижилт, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдаас татан төвлөрүүлэх, Түлш тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг тендерт шалгарсан тээврийн компанийн удирдлагуудад үүрэг болгох, Дүүргүүдийн Засаг дарга, хороодын дарга нараар дамжуулан Сайжруулсан түлш авах хяналтын картыг өнөөдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхүүдэд хүргэх ажлыг Т.Гантөмөр менежерээр удирдуулан хэрэгжүүлэх, иргэдийн зүгээс сайжруулсан түлш захиалгын цахим системийг яаралтай боловсронгуй болгож хэвшүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэж, мэдээлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус үүрэг болголоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих