Монголын 16 хүртэлх насны хөвгүүд Азийн АШТ-ий урьдчилсан шатны гурав дахь тоглолтоо өчигдөр /2019-09-18/ талбайн эзэн Вьетнамын багтай хийж 7:0-ээр ялагдал хүлээв.
Манай багийн хувьд эхний тоглолтод Макаог 0:1-ээр хожиж, дараа нь Австралийн багт 2:1-ээр хожигдсон.
Харин эсрэг баг болох Вьетнамын өсвөр, залуучуудын шигшээ баг Азийн АШТ-д тогтмол амжилттай оролцдог. Тухайлбал, 2000 онд 17-оос доош насны шигшээ баг нь Азийн АШТ-ий дөрөвдүгээр байр, 23-аас доош насны шигшээ баг нь 2018 онд Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртсэн.