dursamj

Сайныг сийлж үлдээ

Энэхүү гэгээлэг  түүх нь хоёр дотно найзын тухай өгүүлдэг юм. Энэ хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам мурийн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр “Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан”.ингэж бичжээ.
Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас найзыгаа татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсаны дараа нэг том хадан дээр “Намайг миний хамгийн сайн найз аварлаа” гэж бичжээ.
Найзыгаа алгадаж, дараа нь аварсан найз нь “Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ” гэж асуухад нь өнөөх найз нь “Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь, уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих