baatarbileg

ЛОНДОН: Сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын чуулгад оролцов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Лондон хотноо 2020 оны нэгдүгээр сарын 20–22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалт “Нэг үеийнхэн: Боловсролыг өөрчлөхөд юу шаардлагатай вэ?” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Хэлэлцүүлэгт 95 орны боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцож, боловсролыг шинэчлэх, боловсролын салбар дахь урт хугацааны тогтвортой зорилгыг хангах, боловсролын манлайллыг бий болгох, суралцах үйл явцыг дэмжих технологийг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцсанаас гадна томоохон их, дээд сургуулиудын багш, судлаачид дэлхийн боловсролын чиг хандлагын талаарх өөрсдийн судалгаагаа танилцууллаа.

~Сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын чуулгад оролцов~

Боловсролыг үр өгөөжтэй олгохын тулд технологийн дэвшлийг ашиглах, интернэтийн өсөн нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд учирч буй бэрхшээлээс бид суралцаж чадаж байгаа эсэх тал дээрээ бодит үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байгааг оролцогчид хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Чуулга уулзалтын үеэр сайд Ё.Баатарбилэг ИБУИНХУ, Мьянмар, Бутан зэрэг орны Боловсролын сайд нартай уулзалт хийж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн, Кэмбриджийн сургалтын олон улсын үнэлгээний төвийн төслийн багийнхантай уулзаж, Кэмбриджийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх асуудлаар санал солилцов.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих