mongolia-winter

Өвөл цагт хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарахын дохио

Тэнгэрийн  хаяаа ширтэж тэр өдрийн үйл хэргээ төлөвлөдөг бидний малчин өвөг дээдэс нүүдлийн ахуй соёлдоо дасан зохицож нар, сарны байрлал, оддын тохиол, үүл, агаар салхины хувьсал зэргийг ажиглан таниж байгаль дэлхийтэйгээ зохиоцон амьдарч иржээ.

Үүл, агаарын хувьсалыг ажиглан ирэх цагийн тэнгэрийн аясыг таамаглах Монгол зурхайн хэсгээс сонирхуулан бэлтгэлээ:

-Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна.
-Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийн шинж.
-Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна.

-Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч үүл болбол бороошино.
-Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын шинж.
-Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна.

-Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио.
-Үүл өөд өөдөөсөө нүүж байвап тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ.
-Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно.

-Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүл гарснаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоёр хоногтоо тэнгэр сайхан байна.

-Өглөөнөөс эхлэн бух мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийн шинж.
-Зун нар мандсаны дараа хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоор борооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж.

-Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтра зузаарч, улмаар доошлон бороонь давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн.

-Үүл түргэн нүуж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл бол хүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж.

-Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж.
-Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж.

-Бөөн үүлний хаяа хоромхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарч аядвал бороо орохгүйн дохио.
-Үүл хуулрин байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг.

-Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас “Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхой” хэмээн ярилцдаг ажээ.

-Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл ца , бороо арилахын шинж” хэмээдэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих