Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам 2019 оны шилдгүүдээ уламжлал ёсоор тодруулжээ.
- Тэргүүн байр – МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэг
- Дэд байр- МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэг
- Гутгаар байр-Зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгүүд эзэлсэн бол
Тусгай байрын шагналд:
- МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”
- Зохиолч Ц.Ганболдын “Араатан”
- МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн “Байлдааны морьд”
- Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”
- МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”
- СГЗ С.Оюуны “Тэнгэрийн хүү”
- МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүдэд тус тус шалгарчээ.
Наадмыг 1990 оноос хойш ийнхүү уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд анхны тэмцээний тэргүүн байрыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ хүртэж байжээ.
Ийнхүү 22 дахь удаагийн наадамд түрүүлж, айрагдсан зохиолчдын дотор Монгол Улсын Ардын уран зохиолч- 4, Төрийн шагналт зохиолч-8, Соёлын гавьяат зүтгэлтэн-14, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч-12, мөн МЗЭ-ийн шагналт зохиолчид оролцжээ.