valentine

Хайрын өдрийн сонирхолтой баримтууд

Өнөөдөр гэгээн валентины баярын өдөр тохиож байна. Дурлалт хосуудын хайрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал манайд 1990 -ээд оны эхээр нутагшиж олон арван залуус энэ өдөр хайр сэтгэлээ илэрхийлдэг болсон. Тэртээ 13-р зуунаас үүсэлтэй эл баярыг өдгөө дэлхийн 200 гаруй улс орны дурлалт хосууд тэмдэглэн өнгөрүүлдэг гэх мэдээлэл байдаг бөгөөд энэ баяртай холбоотой бусад  сонирхолтой баримтуудаас түүвэрлэн хүргэж байна.

-Дэлхийн хамгийн анхны хайрын шүлэг МЭӨ 3500 жилийн өмнө бичигджээ. Эртний Шумерийн хотод малтлага хийхэд тусгай хавтан дээр хайрын мөртийг сийлсэн байдаг.

-Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8”  болгон хувиргажээ. Энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ.

-1800 онд Ричард Кадбюри зүрхэн хэлбэртэй шоколадны хайрцагыг зохион бүтээжээ.

-Дундад зууны үед хайрын захианы доод талд нэрнийхээ урд “Х” гэж тэмдэглэдэг байжээ. Энэ нь үнсч байгаагийн илэрхийлэл болдог байсан гэдэг. Үнэнч хайрын бэлэгдэл ч гэж зарим судлаачид үздэг.

-Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд Италийн Вероно хотод хайрын захиагаа Жулиетэд гэж хаягладаг уламжлалтай ажээ. Нэг хүн хайртай хүндээ дор хаяж 100 захидал өгвөл гэгээн хайр нь бүтдэг гэсэн сүжигтэй.

-Дундад зууны үед залуу хосууд боулинг тоглодог байжээ. Урд нь зассан шонгуудыг унагаах энэхүү тоглоомыг бүтэн долоо хоногийн турш тоглодог байсан гэдэг. Тухайн үед тэрхүү шонгуудыг “би үргэлж чиний зүрхээр гоёно” гэсэн үг бүхий туузаар холбодог байжээ.

valentines-day

 

-Христийн үеийн нийгэмд зовлонд дарагдсан эмэгтэйг Валентин хэмээдэг байжээ. Тиймээс эмэгтэйн зовлонг тайлах үүднээс тусгай зан үйл хийдэг байсан гэх мэдээлэл байдаг.

-1537 онд Английн Хенри VII Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийг албан ёсоор зарлигдсан байна.

-Одоогийн байдлаар Валентины өдөр зүрхэн хэлбэртэй хайрцаг 50 орчим сая хувь борлогддог гэсэн тооцоо бий.

-Зөвхөн АНУ-д л гэхэд нэг тэрбум шоколад Валентины өдөр зарагддаг.

-Валентины баяраар эрэгтэйчүүдийн 77 хувь хайртай бүсгүйдээ сарнай сонгодог бол, эмэгтэйчүүдийн 27 хувь нь л хайртай залуудаа цэцэг бэлэглэдэг байна.

-Валентины өдөр АНУ-ын нийт эмэгтэйчүүдийн 25 хувь нь сарнай авдаг ажээ.

-Эртний Ромд улаан сарнайг дээдэлдэг байжээ. Учир нь Венус бурханы дуртай цэцэг нь сарнай байсан гэж тэд үздэг байж.

valentines-flore

-Дэлхийн даяар Валентины өдөр нэг улсад дунджаар 119 сарнай зарагддаг гэсэн судалгаа гарчээ.

-Жил бүр дэлхий даяар Валентины баяртай холбоотой ил захидал нэг тэрбум гаруй зарагддаг ажээ. Энэ нь Зул сарын баярын ил захидлын дараа орох үзүүлэлт юм.

-Вельсэд Валентины баяраар модон зүрхийг, түлхүүр, цоож хайртдаа бэлэглэдэг. Урд нь модон түлхүүр зангидсан энэхүү бэлгийн урд нь “Чи миний зүрхийг нээж чадна” гэж сийлсэн байдаг ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих