Монгол сумочдоос дахин нэг цолтой бөх төрөв

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны хамгийн анхны Хацү башёд /нэгдүгээр сарын дэвжээ/ Монгол бөхчүүд чансаа дээгүүр байна. Токио хотноо үргэлжилж оны анхны башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөлж, ганцаараа хол тасарсан урамтай барилдааныг үзүүлж байгаа энэ үед дахин нэг Монгол сумоч шинэ цолны эзэн болох нь болзлыг хангажээ.
Lkhagwasuren-sumo

Мичинокү дэвжээний бөх Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болзлоо

Тодруулбал: Мичинокү дэвжээний бөх Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болзлоо хангажээ.Тэрээр өчигдөр Макүшитагийн нэгээс босон барилдаж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн, Таканофүжиг давснаар 4 дэх даваагаа авлаа. Улмаар Кирибаяма сүүлийн хоёр барилдаанаас үл хамааран Жюүрёо зиндаанд дэвшинэ.
Ийнхүү монгол сумочдоос дахин нэг цолтой бөх төрж байна. Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн хувьд 23 башё / 3 жил 9 сар /барилдсаны эцэст зиндаа ахиж цолтой бөх болж байгаа юм. 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих