save

Адуун зүстэй ботго төрөх нь маш сайн

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Монгол улсын гавьяат малчин Отгоны Жаргалсайханы сүрэгт  онцгой содон тэмдэгтэй хүрэн халзан ботго хоёр дахь удаагаа мэндэлжээ. Монголчууд содон зүстэй ботго төрвөл маш сайн хэмээн бэлэгшээдэг байна.

Түүхийн нэгэн эх сурвалжид “Тэмээ зүс холилдсон айлыг тэнгэрээс хүртсэн тамгатай хэмээн үзэж, таван удаагийн гэмээс чөлөөлж, Их хаанаас тэгш тооны ханатай гэрээр хөхиүлэн шагнаж, нутаг оронд нь гурван үеэр нь дархлан, хөвгүүдээс нь цэрэгт татахгүй буюу, цэрэгт сайн дураар явсан тохиолдолд зуутын даргаар тавьдаг ёс” Өгөдэй хааны үед байжээ.

Гүүний унага л ийм зүс төрхтэй төрдөг ч ингэний ботго ийм сайхан зүстэй төрөх нь маш ховор үзэгдэл гэнэ. Ийм ботго төрсөн айлд сайн сайхан зүйл тохиолддог аж. Гавьяат малчины хотонд энэ ботго өмнө нэг удаа мэндлэхэд тэмээний тоо 1000 хүрч эзэн нь энгэрээ цоолуулсан сайхан зүйл болсон билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих