Авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки ” боомтоор улсын хил нэвтэрсэн иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 14 хоног ажиглан тусгаарлалт хийж байгаа билээ.
Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар /2020.03.23/ нийт 173 иргэнийг тусгаарлажээ. Гэрийн ажиглалтад тусгаарласан хүн байхгүй байна.Өнгөрсөн хугацаанд нийт 38 иргэн 14 хоногийн ажиглалтын тусгаарлах хугацаа дуусаж тусгаарлалтын байрнаас гарсан.Цагдаагийн газраас тусгаарлах байрнуудын гадна хамгаалалтад давхардсан тоогоор 35 алба хаагч, 3 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Ажиглалтын байранд нийт эмч 5, сувилагч 4, үйлчлэгч 4, 2 тогооч ажиллаж байна.