skydrone

Дрон 100 кг ачаа зөөвөрлөдөг болно

Японы SkyDrive компани зураг дүрс авах бус харин ачаа барааг тээвэрлэх зориулалтын дроныг хөгжүүлэхийг зорьж байна. Тус компанийн бүтээгээд байгаа нисдэг төхөөрөмжүүд дээд тал нь 30 кг ачааг тээвэрлэхээс гадна тус дрон нь өөрөө газардахгүйгээр ачаагаа бэхэлгээний оосроор агаараас доош буулгах чадвартай юм. SkyDrive компанийн албаныхан бартаа ихтэй, автомашин явах боломж хязгаарлагдмал газар нутагт эдгээр нисдэг төхөөрөмж нь бараа хүргэлтийг хийх боломжтой гэдгийг онцолж байна.

Тус компанийн шинэ төрлийн дронын туршилтын нислэгийг энэ сарын эхнээс явуулж байна. Ер нь хүнд жинтэй бараа материаллаг зөөвөрлөх чадвартай дронууд олон байдаг хэдий ч SkyDrive компанийн нисдэг төхөөрөмжүүд ачаа тээвэрлэлтэд зориулан бүтээгдсэн, бусад дроноос илүү хүнд ачааг өргөх чадвартай гэдгийг онцолжээ. Тус компани цаашид энэхүү дроноо улам боловсронгуй болгож, 100 кг ачааг зөөвөрлөдөг болгохоор зорьж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих