Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн иргэдийн шүүх хуралдаан товлогджээ. Тодруулбал, Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Адекола Олавасен Азеез, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Анози Дарлингтон Дон, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм хорын шүүх хуралдаан энэ сарын 12-ны 10:00 цагт болно.
~Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн этгээдүүдийг энэ сарын 12-нд шүүнэ~
Хэргийг эргэн сануулахад, Монгол Улсад мансууруулах бодис оруулж ирсэн Нигерийн иргэдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард баривчлан, эд мөрийн баримт 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бодисыг нь хураан авсан билээ.
Түүнчлэн Нигери улсын хоёр, Монгол Улсын нэг иргэнд холбогдох уг хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн сарын 8-нд товлогдсон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг.