Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооноос хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна.
Тэмцээн хэрэглэлгүй төрлөөр өнөөдөр өндөрлөх бөгөөд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөнө.
“Холидэйн Инн Улаанбаатар” зочид буудалд болж буй тэмцээнд 10 гаруй орны тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд шилдгүүдээ тодруулж байна.