olymp-tuuhen-zamnal

“Токио-1964 ба Токио-2020” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Одоогоос 55 жилийн өмнө Монгол Улс олимпийн их хөдөлгөөнд нэгдэн орсноор 1964 оны өвөл, зуны олимпийн наадамд анх удаагаа баг тамирчдаа илгээн оролцуулж, түүхийн “алтан” хуудас нээгдсэн билээ.

Монголын баг тамирчид олимпийн наадамд оролцсоны 55 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи/МҮОА/, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Спортын төв сургуулиас хамтран “Токио-1964 ба Токио-2020” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг  зохион байгуулжээ.

~”Токио-1964 ба Токио-2020″ сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо~

Тус эрдэм шинжилгээний хуралд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МҮОА-ийн ерөнхийлөгч, доктор, профессор Ч.Зоригтбаатар, ОХУ-ын Олимпийн төв академийн дэд ерөнхийлөгч, доктор В.В Мельников, БНХАУ-ын Нийслэлийн биеийн тамир, спортын их сургуулийн Хөнгөн атлетикийн тэнхимийн эрхлэгч Доктор Вэн Ши Лин зэрэг гадаад, дотоодын 40 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч оролцов.

Мөн уг хурлаар “Олимпийн хөдөлгөөний түүхэн замнал”, “1964 оны өвөл, зуны олимпийн наадам”, “Биеийн тамир, спортын түүх ба олимпийн хөдөлгөөн”, “Залуучуудын олимпийн наадам ба хүүхдийн спорт”, “Биеийн тамир, спортын хөгжил ба тулгамдсан асуудлууд”, “Токио-2020” Олимпийн наадам ба баг, тамирчдын бэлтгэл ажлууд”, “Өндөр зэрэгтэй тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологи”, “Спортын менежмент ба спортын анагаах ухаан” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, судалгааны 20 гаруй эмхтгэлийг хэлэлцжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих