15576339145cd79b7a22363

Эрлийз дунд насны түрүү, айргийн морьд тодорлоо

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины  уралдаан эрлийз дунд насаар эхэлсэн.

Энэ насанд уралдахаар бүртгүүлсэн 59 хүлгээс 57 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалжээ.

  1. Төв аймгийн Заамар сумын Чалхаагийн Уламбаярын сартай улаан хээр морь түрүү магнай
  2. Өвөрхангай Хархорин сумын Янгугын Содбаатарын хонгор аман хүзүүнд
  3. Хөвсгөл аймгийнн Их уул сумын Бямбаагийн Мөнхбаярын хээр айргийн гурав
  4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цогбаярын Хүрэлтулгын хүрэн айргийн дөрөв
  5. Завхан аймгийн Түдэвтэй сумын Гэзэгээгийн Батбаатарын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.

Эрлийз дунд ангиллын хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан бөгөөд уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих