sar shiniin goyl

Сар шинийн ТРЭНД

Монгол түмний сар шинийн баяр удахгүй тохиох гэж байна. Цагаан сарын баяраараа үндэсний дээл хувцсаараа гоёдог уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор “Монгол костюмс” төвөөс  энэ жилийн цагаан сарын дээлний трэнд, өнгө сонголтын тухай ийн мэдээлж байна.

Загварын хувьд:  Сүүлийн жилүүдэд үндэсний дээл хувцасыг орчин цагийн өнгө төрх, амьдралын хэв маяг зэргээс европ загвартай уялдуулан илүү хялбар, загварлаг болгоод буй.  Тэгвэл энэ жилийн хувьд “Монгол костюмс ” төвд ирүүлж буй иргэдийн захилагаас анзаархад  загварын дээл гэхээсээ илүү энгийн дөрвөлжин захтай уламжлалт монгол дээлээ захиалах болжээ.  Янз бүрийн хээтэй торго байхад хүмүүс цулгуй өнгөтэй энгийн материалтай дээл өмсөхийг эрмэлзэх нь илүүтэй байна. Үүнээс гадна зарим иргэд өөрийн ястныхаа хувцсыг захиалах сонирхолтой болсон байна. Ер нь хүүхэд, хөгшидгүй л үндэсний дээл хувцсаа захиалж байгааг хараад энэ жил урт хормойтой, шилбэ товч нь бүрэн уламжлалт монгол дээл трэнд болох нь.

deel

Монгол костюмс төвөөс танилцуулж буй  энэ жилийн цагаан сарын дээлний трэнд, өнгө сонголт

Өнгөний хувьд:    Энэ жилийн цагаан сарын дээл өнгөний хувьд бараандуу, ихэвчлэн хар, хар хөх, гүн хүрэн зэрэг өнгийн дээл захиалга түлхүү ирж байгаа гэнэ. Гэхдээ тухайн хүний царай төрхөнд хамаараад янз янз. Бидний хувцаслах соёлд настай хүмүүс ихэвчлэн хүрэн, хул шар өнгийн дээл өмсдөг. Харин залуу охид аль болох хурц, тод өнгийн дээл өмсдөг.

Хээний хувьд: Энэ жил энгийн, хээ багатай дээл сонгох болжээ. Хувцас загварт хууль байхгүй болохоор хээтэй материалыг сонгох үгүй эсэх тухайн хүний сонирхол. Харин дээр үед хээтэй дээлийг хуульчилдаг байжээ.  Тухайлбал, алтан луун хатгамалтай дээл, усан хээтэй дээлийг өндөр хэргэм зэрэгтэй хүн өмсөх журамтай байж. Ер нь одоо ч гэсэн алтан луун хээ ч юм уу,  хүнд хээтэй дээлийг өдөр тутамдаа өмсөх нь тийм ч зохимжтой бус.

Малгай бүсний хувьд:  Эрчүүд нэг хэсэг мөнгөн тоноглолтой бүсийг нэг хэсэг бүсэлдэг байсан. Одоо бол дурдан бүс бүслэх нь илүүтэй болжээ. Малгайн хувьд дулаан байгаа учраас “шилээпэн” малгай, дөрвөн талтай тоорцог малгайг сонирхож байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих