osol

АНХААР: Долоон автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ!

2020 оны дөрөвдүгээр сарын 15 буюу өчигдөр 21 цаг 35 минутын орчим СХД-ийн 7-р хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт ноцтой осол гарчээ.

Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин Prius-30, Rumion, Daihatsu terois, Prius-20, Prius-20, Sonota-7 маркийн зургаан автомашиныг мөргөжээ.

Ослын улмаас 41 настай, эмэгтэй гэмтсэн байна. Уг зам тээврийн ослыг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих