shahmal-tulsh

АНХААР: Яндангаа хөөлөөгүйгээс болж угаартах эрсдэл өндөр!

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэлийн дуудлагыг авч ажилласан. Угаарын хийнд хордсон өрхийн дуудлагад дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуухтай айл өрх 72 хувь, үлдсэн 28 хувь нь нам даралтын буюу сайжруулсан зуухтай айл өрх байсан.

Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар үйлчилгээгээ хийгээгүй, яндангийн залгаастай байсан зэргээс болж угаартах эрсдэл үүссэн. Иймд иргэд өвөлжилтийн бэлтгэх хангах сарын аяны хүрээнд ханан пийшин, зуухаа засварлаж, стандартын шаардлага хангасан зуух ашиглах хэрэгтэй байна гэдгийг анхааруулж хэлмээр байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо агаарын чанарын бүсэд шинээр орсон учир түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байгаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрвөн хэсэгт хуваасан. Нэгдүгээр бүсэд түүхий нүүрсийг бүрэн хориглосон. Хоёр, гуравдугаар бүсэд цахилгаан, хий болон бусад эх үүсвэрийг ашиглаж болохоор заасан бол дөрөвдүгээр бүсэд нүүрсийг бүрэн хориглосон байгаа” гэдгийг онцлов.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих