Italy-coronavirus

ИТАЛИ: Нас баралт өмнөх өдрөөсөө өсөж, шинэ халдварын тоо буурчээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулах үеэр дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр “Иран улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 98 нас баралт шинээр бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт юм.

Итали улсад нас баралт өмнөх өдрөөсөө өсөж, шинэ халдварын тоо буурчээ.

БНСУ-д коронавирусээр өвчилж эдгэрсэн гэх өвчтөнүүдэд вирус дахин илэрч байгаа тохиолдлууд нэмэгдэж байна.

Мягмар гарагийн байдлаар ийм тохиолдол 124-д хүрчээ. Мэргэжилтнүүд эдгэрсэн өвчтөнүүдэд вирус дахин илэрч байгааг тайлбарлахдаа нуугдмал байсан вирус өвчтөнүүдийн биеийн дархлаа сул болох үед дахин идэвхжсэн байж болзошгүй. Түүнчлэн шинжилгээний хариунд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн байна.

~Итали улсад нас баралт өмнөх өдрөөсөө өсөж, шинэ халдварын тоо буурчээ~

БНСУ-д ийм төрлийн тохиолдол анх 2 дугаар сарын 27-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш нэмэгдсээр байна.

124 тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 22.6% нь 20-оод, 18.5% нь 50-аад, 15.3% нь 30-аад насныхан 12.1% нь 60-аад насныхан байгаа аж.

Одоогийн байдлаар халдвар авч эдгэрсэн гэх дээрх өвчтөнүүдээс хоёрдогч халдварыг тараасан тохиолдол БНСУ-д бүртгэгдээгүй байна гэж мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулаад эдгэрсэн өвчтөнүүдийг карантинаас гаргаснаас хойш дахин 2 долоо хоног гэрийн тусгаарлалтад оруулна гэж мэдэгджээ.

ДЭМБ-аас Даваа гарагт мэдээлэл өгөх үеэрээ шинэ коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүмүүс дархлаатай болохгүй буюу халдварын эсрэг тэмцэх эсрэг биеттэй болохгүй байгаа талаар тэмдэглэж хэлжээ.

НҮБ-аас Африкийн улсуудад зориулж нийт 30,000 хүнийг эмчлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүргүүлсэн байна” гэсэн мэдээллийг өглөө.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих