Малын хулгайг мянгат малчин үйлджээ!

Төв аймгийн Лүн суманд сонирхолтой малын хулгайн хэрэг гарчээ. Учир нь бусдын 20 бог малыг хулгайлж төхөөрсөн этгээд өөрөө Мянгат малчин байсан байна. Түүнийг цагдаагийн байгууллагаас саатуулж шалгаж байна.

Он гарсаар мал хулгайлах төрлийн гэмт хэргийн гэаралт нэмэгдэж байна. Малын хулгайг амьдралын боломж тааруу, идэх хоолгүй өмсөх хувцасгүй хүмүүс хийдэггүй гэдэг нь саяхан Төв аймгийн Лүн суманд гарсан малын хулгайнаас ажиглагджээ. Өөрөө мянга орчим тооны малтай Төв аймгийн Лүн сумын малчин Б гэгч саахалт айлынхаа суурь хониноос өдрийн цагаар 20 гаруй тооны богийг өөрийн хоньтойгоо нийлүүлж, үүнийгээ өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран төхөөрч, махыг бусдад тушаах гэж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригджээ.

Сэжигтэн бусдын 20 гаруй бог малыг төхөөрч, толгой шийр бусад зүйлсийг гэмт хэргээ далдлах зорилгоор сумын төвийн хогийн цэгт булсан байжээ. Одоогоор хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
3 (1 vote)

Сэтгэгдэл бичих