mongol-aduu-emgeg

Монгол адууны эмгэгийн талаарх ЗӨВЛӨМЖ

Морины багтраа, цусан хэлбээ

Морийг тарган цатгаланаар нь эвгүй эдлэж, ширүүн унагаснаас хамраас нь цус гарч амьсгаадан дэлбэрэх шахдаг. Энэ нь гол төлөв давхилт, уяа дутуу байхад нь уяа ханасан морьдтой уралдуулснаас болдог. Илрэх гадаад шинж нь морь амьсгаадан бөглөрч, уралдааны явцад хүч нь сулран хар хөлс нь цувах, давшилт дундаа бахардан хамар амнаас нь цагаан хөөс цахрах ба эцэст нь амаа ангайж гэнэт унах, унасны дараа амаа ангайлгаж хөдөлгөөнгүй хэвтэнэ. Мөн мах булчин нь чичэрч хамрын самсаа нь дотогш хумигдаж амьсгал нь гүнзгий цөөн болох, нүдний салст бүрхүүл улайх, хамраас нь цус гоожих зэрэг ажиглагдана. Үүнийг тэр даруйд нь эмчилгээ хийнэ. Толгой цээжийг нь өндийлгөж сэгсрэх, өвчүүний толгойн эхээс хуруу дарам газар арьсыг огтолж умуу гаргана.

Өлөн таараг бөглөө

Хурдан морины уяаг тааруулаагүйгээс өлөн таараг болно. Мөн уяа нь тохирсон морины гэдсийг уралдуулахын өмнөх шөнийн хооллолтоос алдах, өглөөний усыг тохируулалгүй уралдаанд оролцуулснаас өлөн хэлбээ буюу өлөн таарга гэгч үүснэ. Ингэсэн морь уралдааны газарт ирээд амаа ангайж унах ба шил нь татаж дэлсэнэ. Гэдсэнд нь хатгааны шинж илэрч хойд хөлөөрөө гэдсээ хайрах, биеэ эргэж хазах, хөрвөөх шинж үзэгдэнэ. Мөн хөх мах нь чичэрнэ. Энэ нь таргадсан морь өлдсөнөөс болж умсанд хий дүүрч умсны мухар үзүүр нь аарцагны яс руугаа орсноос болдог. Ийм нөхцөлд морь унаж хоосон умс нь хоорондоо хавирч шархлаа үүсгэн улмаар умсаар нь дамжин хэвлийн хөндийд цус ордог. Зарим үед умсанд хий хуралдсанаас өөр хоорондоо буюу бусад хэсэгтээ орооцолддог. Гол аюул нь гүйцэд агшаагүй умсан доторх жижигхэн хоргол баас нь нэг хэсгээс нөгөө рүүгээ шилжиж хий үүсгэнэ. Э

Боргон бөглөө

Уядаг морины гэдсийг жилийн дөрвөн улиралд зөв тохируулаагүйгээс боргон бөглөө үүснэ. Энэ нь гэдэс нь их дүүрэнгэн ядарч сульдах, хэвтэж хөрвөөх зэргээр илэрнэ. Үүнийг эмчлэхдээ 3 литр орчим гүүний сааман дээр нэг литр хиртэй үхрийн чацга хольж амаар цутгаж өгөөд нилээн амрааж байгаад хөдөлгөвөл тэр морь байн байн дүлж байснаа баас гаргана.

Гүентэх

Адууны хамрын доод хэсэгт 1-2 см орчим хэмжээтэй мөгөөрс мэт мах ургахыг гүентэх гэнэ. Хаврын улиралд уналга эдэлгээг хэтрүүлэн харшааж гундсан туранхай морь, урьд нь гүентэж байсан морь дахин гүентэх талтай. Мөн намар тарган морийг уяж хоноод ширүүн давхивал амархан гүентэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих