niitiin-teewer

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зөвхөн цахим карт ашиглана

Нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр /Зорчигч тээвэр нэгтгэл-1,2,3 болон цахилгаан тээвэр ОНӨААТҮГ/, хувийн 17 аж ахуйн нэгж байгууллагын том оврын 975 автобус, троллейбусаар өдөрт дунджаар 500-600 мянган зорчигчдод үйлчилж байна.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт цэнэглэх 849 цэг ажилллаж байгаа ба нийт 1 сая 266 мянган энгийн буюу том хүний карт, 397.181 хүүхдийн картын борлуулалт хийжээ.

Нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, цахим картыг иргэдэд мэдүүлэн хэрэглүүлж, хэвшүүлэх талаар санамж, зөвлөгөө мэдээлэл өгч буй 400 гаруй шалгагч ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Сити баз Консалтинг” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, иргэдийг картаараа зорчиж хэвшүүлэх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлж иржээ.

“СИТИ БАЗ КОНСАЛТИНГ” ХХК- ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих