D.Uriankhai

Нохой жилийн тэргүүн ном

Нохой жилийн шилдгийн шилдэг номоор Д.Урианхайн 10 боть шалгарлаа.

Монголын Үндэсний номын санд “Нохой жилийн тэргүүн ном” шалгаруулсан хүндэтгэлийн ёслол болж, шилдгийн шилдэг номоор Д.Урианхайн 10 боть шалгарлаа.  Энэ 10 ботид эрхэм зохиолчийн ботид философи болон улс төрийн номууд ороогүй, зөвхөн утга зохиолын төрөл зүйлээр бичсэн  40 гаруй бүтээл дээжлэгджээ.  Цуврал боть 2022 он хүртэл хэвлэгдэх 27 боть бүтээлийн эхний 10 боть чуулган нь юм.

НОХОЙ ЖИЛИЙН ШИЛДЭГ ДӨРВӨН НОМ:

“Шувууг сулла” 

Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн анхны үргэлжилсэн үгийн зохиолоос бүрдсэнээс тус номонд яруу найрагчийн сүүлийн үед бичсэн өгүүллэг, бичил өгүүллэг, тууж, жүжгээс багтжээ. Номонд 40 орчим өгүүллэг, 80 орчим бичил эссэ нэг тууж, нэг жүжгийг бусад бүтээлээсээ шигшин оруулсан байна.

1990-ээд оноос эхлэн яруу найргийн шилдэг түүврүүдээ уншигчдадаа хүргэхийн зэрэгцээ “Болор цом” наадмын тайзнаа олон сайхан шүлгээ дуудаж, “Эгшиглэнт эх”-ийн тэргүүн найрагчаар тодорч байсан Ц.Бавуудорж яруу найргаа түр орхиж, үргэлжилсэн үгийн төрлөөр бичих болсон. Түүний нохой жилд уншигчдын гар хүргэсэн “Шувууг сулла” нэртэй номыг шүүмжлэгч, судлаачид оны шилдэг хэмээн нэрэлжээ.

“САНКАРА” эссэ роман

 Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн  Амьдралын ёроолд унаад, тэмцэж боссон монгол залуугийн бодит түүхээс сэдэвлэсэн  Санкара эссэ роман нохой жилийн шилдэг номоор шалгарлаа. “САНКАРА” эссэ романд Социалист Монголын нийслэлд, урлагийн гэрт өсөж бойжсон зураач залуу дүүгийнхээ хамт гэмт хэрэгт холбогдоод дүүгийнхээ хэргийг ах нь өөрөө хийсэн болж, тэндээсээ галзуугийн эмнэлэгт хэвтэж олон жил элдэв зовлон үзсэн ч амьдралын ёроолоос уран бүтээлээ эхлэж дараа нь телевиз киноны хүн болж хийсэн киногоороо дэлхийгээс 23 шагнал авсан түүх. Мөн Бясалгалтай учирсан хийгээд зөн ёр хосолсон бодит түүхээс сэдэвлэсэн эссэ роман юм.

shildeg nom-nokhoi jiliin

“Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь” 

 Олон улсын монгол судлалын холбооны хүндэт ерөнхийлөгч, зөвлөх, МУ-ын ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоогийн Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь нохой жилийн шилдэг дөрөвт  багтжээ. Энэхүү ном маш том судалгааны материал юм. Монгол хэлний судлал үүсэн хөгжиж ирсэн хоёр зуу шахам жилийн хугацаанд монгол хэл аялгууны толь, орчуулгын толь, тайлбар толь, бичгийн дурсгал, сурвалж бичгийн үгсийн хэлхээ харь үгийн толь, нэр томьёоллын толь зэрэг үгсийн сангийн олон талын зориулалттай толь бичгүүд олноор гарч байсан.

Харин 2018 онд монгол хэлний үгийн гарлын толь бичиг гарсан нь нохой жилийн шилдэг номоор нэрлэгдэж байна. Толь бичигт 3,700 орчим толгой үг багтсаны дотор 2,200 орчим монгол үг, 1,500 орчим гадаад хэлний үгийг багтаажээ.

Шилдэг орчуулгын номоор “Хайрын ааш”

Япон хэлнээс олон роман, тууж, өгүүллэгийг сорчлон орчуулж, уншигчдын оюун санаанд үнэтэй хувь нэмрийг оруулж, уншигч олны талархлыг хэдийнээ хүлээсэн орчуулагч О.Жаргалсайхан ээлжит “Хайрын ааш” номоо уншигчдадаа хүргэсэн. Хайр олон ааш араншинтай ч япон зохиолчийн хайрын ертөнц уянгалаг зөөлөн сэтгэлийн асар догдлолтой фантазлаг, өөдрөг дэврүүн энхрий ялдам санаашрангуй гэгэлгэн дүрслэлийг харуулжээ. Японы орчин үеийн шилдэг төлөөлөгч Мүракими, Нацүмэ Сосоки нарын 20 гаруй томоохон бүтээлийг монголчилж, уншигчиддаа хүргэжээ.

Дашрамд дуулгахад, ноднин “Тахиа жилийн тэргүүн ном”-оор МУСГЗ, зохиолч, судлаач Д.Цэнджавын “Цэвдэг жаран” роман, шилдэг номоор Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодолын “Дэргэд холын уулс” орчуулгын өгүүллэгийн ном, Б.Сарантуяагийн “Самар хатан” роман, Д.Тэрбишдагвын дурсамжийн “Зааг”, Н.Эрдэнэбаярын “Бумбардай” хүүхдийн  цуврал зурагт ном зэрэг бүтээлүүд шалгарч байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих