sainshand-haldwar

Сайншандад хатуу хөл хорио тогтоохоор боллоо

Дорноговь аймагт коронавирусний 11 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 01-ний 20.00 цагаас дөрөвдүгээр сарын 05-ны 06.00 цаг хүртэл Сайншанд суманд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.

Энэ хугацаанд худалдаа, хүнсний үйлдвэрлэл, түлээ нүүрс, шатахуун, эмийн үйлчилгээнээс бусад бүх үйл ажиллагааг бүрэн зогсоох юм.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хүмүүсийн 90 гаруй хувийг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Тандалд судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Улаанбаатараас Дорноговьд ирээд гэрийн тусгаарлалт байсан хүнээс халдварын тохиолдолд илрээд байна. Онцгой комиссын шийдвэрээр корона вирусээр халдварласан хүмүүсийг Улаанбаатар хот руу ХӨСҮТ-т хүргүүлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих