osol

Сүхбаатар аймагт согтуу жолоч осол гаргаж зугтжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд согтуу жолооч зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтжээ. Тодруулбал, энэ сарын 16-нд 03:00 цагийн орчимд дээр дурдсан сумын хоёрдугаар багийн нутаг Цагдаагийн газрын хойд замд “Toyota Mark-II” маркийн автомашиныг иргэн “Б” архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ/өөрийн ухаангүй/ жолоодож зам тээврийн осол гаргаж, улмаар ослын газрыг орхиж явсныг илрүүлсэн байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөлөө.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих