temeenii uraldaan

Тэмээний уралдааныг хаалттай зохион байгуулна

Өмнөговь аймагт гурван насны тэмээний уралдааныг хаалттай зохион байгуулна. 

Өмнөговь аймаг 2019 оныг “Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил” болгон зарлаж үйл ажиллагааныхаа нээлтийг энэ сарын 27, 28, ирэх сарын нэгний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж энэ үеэр болох тэмээнийхээ уралдааныг хаалттай зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.   Тиймээс тэмээний уралдаанд зөвхөн Өмнөговь аймгийн тэмээ уяачид оролцохоор болсон байна.

Тэмцээний үеэр уламжлал ёсоор тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ, шилмэл буур, малчдын зөвлөгөөн, бизнес экспо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Дашрамд дуулгахад “Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил” болгон зарласантай холбоотойгоор энэ салбарт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ. 2018 он Өмнөговьчуудын хувьд бүтээн байгуулалтын жил байсан бөгөөд 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих