darkhan-ariutgal-tohooromj

ЭЕРЭГ: Дарханы ОБГ ариутгалын төхөөрөмжтэй боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Төгсбаярын санаачлагаар алба хаагчид ариутгалын төхөөрөмжийг хийлээ.

Тус төхөөрөмж нь 4 талаас цацруулагч хошуугаар 20 минутад 10-15 автомашиныг ариутгах хүчин чадалтай.

Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих