zalaa chumug

Эцгийн ганц хүү залаа чөмөг идэхийг цээрлэмүй

Монгол түмний голлох хүнс болсон мах шүүс чанах, идэх, хөндөхөд нарийн ёс заншил хийгээд цээр бий. Энэ нь ахас ихсийг хүндлэх, хүүхэд багачуулыг хайрлах хийгээд байгаль дэлхий, амьтан зоныг хүндлэх зэрэг ёс суртахууныг шингээсэн байдаг.
Улаан идээг хэрхэн хэрэглэх зарим ёс заншилаас:

-Богино хавиргыг гийчин зочинд өгдөггүй,
-Хүзүү болон богт чөмгийг дангаар нь таваглаж болохгүй боол харц мэт хүндлээгүй хэрэг болно гэж үздэг
-Яс мөлжүүртэй орхих нь ховдог хомхой, ядуу даржин хүний шинж хэмээдэг

-Нурууг үе үеэр нь нугалж эс мөлжвөөс чоно нохой адил муу хүнд тооцогдоно.
-Мах эвдэх идэх зэрэгт гараар хугалахыг өөрийн нь яс бэртэнэ гэж цээрлэдэг.
-Сүүжний ясыг гэрт хонуулах, нүхийг нь сэтлэхгүй орхих, толгойг дутуу мөлжиж орхих, ухархайг сэтлэхгүй хаях зэргийг ад зэтгэртэй
хуваалцана, гэрт хий юм шүглэнэ гэж цээрлэдэг.
-Далны яс болон толгойг хазаж зулгааж идэхийг цээрлэдэг. Өстнийхөө толгойг хазаж залгилаа гэх мэт домог үлгэр байдгаас тэр гэнэ.

-Үхрийн дэлүүг иддэггүй заавал сэвсэнд нь булж хаядаг.
-Чөмөг ташихдаа тэг дундуур нь хугалдаггүй, тэнэг хүн тэг дундуур нь гэдэг.
-Чөмгийг хувааж иддэггүй, малын чөмөг дундарна гэнэ.
-Мах шүүсийг эвдэх хөндөхдөө хутганы ир үзүүрийг хүн лүү зүглүүпдэггүй. Мэслэнэ гэж занасантай адил гэдэг.
-Хутгыг махан дотор тавихыг ховдог шуналт болно гэж цээрлэнэ.

-Мах гэдэс хоёрыг хамт тавагладаггүй, зочиндоо хайнга муу хандсан санаа гэнэ.
-Гэдсийг ер нь хүндэтгэлд хэрэглэдэггүй, цус цутгасан зангилааг иддэггүй.
-Эрүүний яс ташихыг хар хэл ам эзлэнэ гэж цээрлэнэ.
-Мөн эцгийн ганц хүү залаа чөмөг идэхийг ор ганц явахын цондон гэж цээрлэмүй.
Тэрчлэн ямааны мах идээд хүйтэн унд ус уухыг цээрлэдэг нь өөх тос нь ходоодонд царцана, өвчин олно гэх мэт олон ёс байдаг ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих