Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн малчид адуугаа зэлүүд хээрийн бэлчээрт өвлийн отроор өвөлжүүлж байна. Отроор адуугаа өвөлжүүлэх нь олон сайн талтай ажээ. Тухайлбал унага, даага онд мэнд орохоос гадна тарга тэвээрэг сайн авдаг байна. Таг цармын бэлчээрийг адууны отор хийж ашигласнаар үхэр, хонь, тугалын бэлчээрт нэн гамтай гэж малчид ярьж байна.
Мөн Цахир сумын гурван адуучин залуу 10 сарын 1 нээс 3-р сарын 1 хүртэл хугацаанд нэг адууг 20000 төгрөгөөр малалж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. Адууг отор хийж өвөлжүүлснээр 1100 орчим адуу онд мэнд тарган тавтай өвөлжиж байна гэж Баянгол багийн засаг дарга Л.Баянтөр мэдээллээ.