sharsan-tahia-byaslagtai

“Buldak” буюу бяслагтай шарсан тахиа

Өнөөдрийн хоолны цэсэд солонгоос хэлээр “ buldak” гэж нэрлэдэг халуун ногоотой, бяслагтай тахиаг хэрхэн бэлтгэх аргыг зааж өгөх гэж байна. Халуун ногоотой хоолонд дуртай бүсгүйчүүд оройн хоолондоо сонго бэлтгээрэй. Buldak нь халуун ногоотой, маш зөөлөн, шүүслэг байдаг учир танд таалагдах болно.

Орц:

– Тахианы мах-1 кг
– Халуун чинжүү – тал аяга
– Гүчүжан – 2-3 халбага
– Ургамлын тос – 3 халбага
– Хар перец – тал халбага
– Давс
– Зөгийн бал – 1 халбага
– Сармис – 6 хумс
– Татсан цагаан гаа -2 халбага
– Жижиглэж үрсэн бяслаг-300гр
– Ногоон сонгино

Хийх дараалал:

Бүх орцоо нэгтгэж, хутгана. Бага зэрэг амрааж, махандаа гүйцэд амт оруулаарай. Үүний дараа амталсан махаа шарах шүүгээний тавцанд хийж, 80 хэмд 20 минут жигнэнэ. Дараа нь махаа гаргаж, дээр нь үрсэн бяслагаа цацаж, жигд тараана. Үүнийгээ 180 хэмд ахин 10 минут жигнэснээр таны амтат хоол бэлэн болох аж. Хоолоо гаргаж, дээр нь жижиглэж татсан ногоон сонгиноо тарааж цацаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих