dawgadorj-uwur mongold

 Аса аваргын ХОЛЫН ЗОЛГОЛТ  

Шинийн наймны билэгт сайн өдөр Шилийн богдыг зорьсон харчуулын цуваан дор их аварга нэгдээгүй бололтой.

Холын золголтоор явсан энэ өдөр Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголын их аварга, алдарт бөх Баярбаатарын өргөө гэрийн хойморт морилон  зочилжээ.

Учран золгохоор утас цохиж очих сургаа дуулгахад нь барьц алдан сандарсан Баярбаатар аварга түүнийг Хатавч боомтон дээр хөтөлгөө морьтой тосч авсан гэнэ. 

asa awarga

Их аваргыг Өврийн тал нутгаар морьтой аялахад нутгийн зон олон элэгсэг дотноор хүлээн авч, их аварга Баярбаатар Ассашёорюү Дагвадоржид эмээл хазаартай шарга морь бэлэглэжээ. 

dawgadorj

 Өвөрмонголын нэртэй хүчтэн Баярбаатар аваргын хувьд энэ жил 41 настай бөгөөд  1024 бөхтэй наадамд гурав түрүүлж, гурав үзүүрлэж 512 бөхтэй наадамд долоон удаа түрүүлж найман удаа үзүүрлэсэн, 256 бөхтэй наадамд 34 удаа  түрүүлсэн их аварга юм.

BAYRBAATAR

 Өвөрмонголын нэртэй хүчтэн Баярбаатар аварга

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих