Би өдөрт хэдэн килкалори хоол хүнс хэрэглэх вэ?

Хүний өдөрт хүнсээр авах ёстой калорийн хэмжээ нь хүн бүрийн онцлогоос, тухайлбал нас, хүйс, өндөр, жин, амьдралын хэв маяг, байгаль орчноос хамаардаг.

 

Мэдээж ижил жин болон ижил өндөртэй 70 настай хүн 22-той залуу хоёроос залуу хүн нь илүү их калори зарцуулах нь ойлгомжтой. Мөн орон орны онцлогоос хамаарч тухайн орны хүмүүсийн өдрийн дундаж хүнснээс авах калорийн хэрэгцээ өөр, өөр байдаг. Жишээ нь, Их Британид насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар 2500 калори жингээ хэвийн барихад зарцуулдаг бол эмэгтэй нь 2000 калори байдаг. Харин АНУ-д эрэгтэй хүн 2700, эмэгтэй хүн 2200 калорийг өдөрт дунджаар зарцуулах шаардлагатай байдаг гэсэн тоо байна. Яагаад АНУ-д илүү их калори зарцуулдаг болох нь тус улсын иргэд Их Британы иргэдээс илүү өндөр байдагтай холбон тайлбарлагддаг ажээ.

 

 

Harris-Benedict-ийн тооцоолуураар биеийнхээ одоо байгаа жинг хадгалахын тулд өдөрт зарцуулах илчлэгийн хэмжээг тооцоолоорой. Энэ тооцоо нь тухайн хүний биеийн нийт жинд эзлэх булчингийн хэмжээ болон өөхний хэмжээг тооцоолоогүй – булчинлаг, шөрмөслөг хүн нь амарч байхдаа ч илүү их калори зарцуулдаг байна. Иймээс доорх тооцооллоор гарсан дүнг дахин өөрт тохирсон хөдөлгөөний ялгаатай байдлын итгэлцүүрээр үржүүлэн тооцох нь зөв аж.

 

Эрэгтэй насанд хүрсэн хүн

 

66.5 + (13.75 x биеийн жин кг) + (5.003 x өндөр см) – (6.755 x нас) = ккал

 

Эмэгтэй насанд хүрсэн хүн

 

55.1 + (9.563 x биеийн жин кг) + (1.850 x өндөр см) – (4.676 x нас) = ккал

 

– Идэвхгүй хэв маяг – хэрэв та маш бага хөдөлгөөн хийдэг, эсвэл огт дасгал хөдөлгөөн хийдэггүй бол ккал x 1.2 нэгжээр үржүүл.

 

– Хөнгөн идэвхт хэв маяг – Долоо хоногт 1-3 удаа хөнгөн дасгал сургуулалт хийдэг бол ккал x 1.375

 

– Дундаж идэвхт хэв маяг – Хэрэв та 7 хоногт 3-5 удаа тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг бол ккал x 1.55

 

– Идэвхтэй хэв маяг – Хэрэв та 7 хоногт 6-7 удаа эрчимжүүлсэн, хүнд төрлийн дасгал, хөдөлгөөн хийдэг бол ккал х 1.725

 

– Өндөр идэвхт хэв маяг – Хэрэв та өдөрт 2 удаа эрчимжүүлсэн, хүнд төрлийн дасгал, хөдөлгөөн хийдэг бол ккал x 1.9 гэсэн нэгжүүдээр тус тус үржүүлээрэй.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих